Япон улсад явган алхалтын олон улсын тэмцээн болоход Монголын 75 настай Н.Пүрэвдаш хүрэл медаль хүртжээ. Тэр Монголын багийн хамгийн ахмад нь, бас энэ тэмцээний медаль хүртсэн цор ганц монгол тамирчин нь. Н.Пүрэвдашийн тухайд өнгөрсөн жил Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өмнөговь аймгуудын нийт 500 км-ын алхалтуудад амжилттай оролцсон тамирчин байна.
Сонирхуулахад японд болсон тэмцээний сүүлийн өдөр Монголын алхагчид үндэсний дээл, хувцасаа өмсөж оролцсон нь бусад улсын тамирчдын анхаарлыг ихэд татжээ.
Явган алхалтын тамирчид маань харь оронд эх орныхоо нэрийг өндөр гаргахын сацуу өв соёлоо сурталчлан таниулсан нь сайшаалтай гэмээр.