Казахстан улсын Шучинск хотод биатлоны өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-12-нд болж байна.
Энэ тэмцээнд 41 орны 800 орчим тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас Э.Энхсайхан, Б.Анхбаяр, Ж.Гантулга, Б.Сүхбат, М.Должинсүрэн, Э.Хонгорзул нар багийн холимог буухиа болон ганцаарчилсан, багийн буухиа төрөлд оролцож байна.
Э.Энхсайхан ард 19 тамирчин орхисон нь манай тамирчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь. Монголын биатлончид санхүүжилт дутмаг байсан тул 2022-2023 оны улирлын гол тэмцээнүүддээ оролцож чадаагүй байна.