Монгол бөхийн өргөөнд энэ ням гаригт Санжмятавын Шагж аваргын нэрэмжит барилдаан болох ба түрүү бөх таван сая, үзүүр бөхийг гурван сая, их шөвөгт шалгарсан бөхийг хоёр сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. Шагнал сан өндөр энэ барилдаан бол “Алтан цом”-ын дараагийн шатны гол сорилго болох нь лавтай.
“Цэргийн” хэмээх С.Шагж нь 1927 онд их шөвөгт шалгарч улсын заан, 1928, 1929 онд үзүүрлэж, 1930 оны Улсын баяр наадамд 864 бөх барилдахад 10 даван түрүүлсэн энгүй хүчтэн байлаа.
Улсын баяр наадамд ердөө дөрвөн удаа барилдахдаа долоо ба түүнээс дээш давсан байна. С.Шагж аваргын дархан мэх нь тонгорох.