Мароккогийн шигшээ багийн хамгаалагч, Францын Парис Сент-Жермен клубийн тоглогч Ашраф Хакимиг хүчингийн хэрэгт сэжиглэж, шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, тэрбээр гэртээ нэгэн Франц эмэгтэйг урьсан бөгөөд зөвшөөрөлгүйгээр биед нь хүрч, бэлгэ эрхтэнд нь хуруугаа хийсэн гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл энэ талаар түүний ээж “Миний хүү хүмүүжил сайтай хүн. Тийм болохоор би хүүгээ гэм буруугүй гэдэгт итгэлтэй байна. Тэр ийм болчимгүй хэрэг хийх хүн биш. Би түүнээс асуухад тэр өөрийгөө ийм хэрэг хийгээгүй, би буруугүй гэж тайлбарласан. Би хүүдээ итгэж байгаа” хэмээн ярьжээ.
Л.Сайнаа