Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд талуудын оролцоотой их цэвэрлэгээ зохион байгууллаа.
Хөх сувд-2023 мөсний баярын талбай, Сүхбаатар хөлөг онгоцны зогсоол зэрэг газруудад Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргааны 15 албан хаагч, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 11 албан хаагч, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны 5 албан хаагч, Морин чарганы холбоо, уяачдын холбооны гишүүд, бэлэг дурсгалын худалдаа эрхлэгч нар хамтран цэвэрлэгээ хийлээ.