Реал Мадридын хуучин, одоогийн Пари Сен-Жерменийн од Ашраф Хакими хүчингийн хэрэгт буруутгагдаж, одоогоор мөрдөн байцаалтын шатанд байгаа ажээ.
Тодруулбал, Хакимийг өнгөрсөн долоо хоногт 23 настай Франц эмэгтэй хүчингийн хэрэгт буруутгаж, улмаар Францын цагдаад албан ёсоор гомдол гаргасны дараа мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Өдгөө 24 настай тэрбээр эдгээр мэдэгдлийн талаар олон нийтэд хариу хэлээгүй ч түүний өмгөөлөгч болон клуб тоглогчийн талд байгаа гэдгээ мэдэгджээ.
"Fiesta"-гийн мэдээлснээр Хакими найз нартаа "урхинд унасан, тухайн эмэгтэйд хууртагдсан" гэж хэлжээ. Хакими тухайн эмэгтэйг хоёрдугаар сарын 25-нд гэртээ урьж, Uber-ийн төлбөрийг нь хүртэл төлсөн гэх албан бус мэдээ буй.
Л.Сайнаа
Эх сурвалж: FootballEspana