ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүйн талаар мэдээл хийлээ. Энэ үеэр Томуугийн үндэсний нэгжийн давхар судлаач эмч н.Оюунгэрэл Томуугийн өвчлөлийн тухай мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш томуугийн халдвар өсөж, буурахгүй байна. Тухайлбал, Эмнэлгээс тусламж үйлчилгээ авч буй нийт иргэдийн 16 хувийг томуу эзэлж байна.
Мөн энэ жил улирлын үүсгэгч болон В вирус хүн амын дунд зонхилж байна.
Хоёр хүртэл настай хүүхдүүдэд уушгины өвчлөл түгээмэл байна. Иймд улирлын томуугаас бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамгаалах шаардлагатай. Эдгээр эрсдэлт бүлгийн иргэд дүүргийн эмнэлэгтээ хандан, томуугийн вакцин хийлгэх боломжтой" гэв.
Д.Батчулуун