Сүүлийн гурван жилийн амьд цэцгийн импортын талаар Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ. 2022 онд 4.5 сая ширхэг цэцэг импортолж, 3.2 сая ам.доллар зарцуулсан байна. Харин энэ оны эхээр манай улс 967,870 ширхэг амьд сарнайг 634 мянган ам.доллароор импортолжээ. Тухайлбал,
- БНСУ-аас 348
- БНХАУ-аас 899,689
- Нидерландаас- 67,833 ширхэг цэцэг импортолсон байна.
Харин өнгөрсөн 2022 оны тухайд 3.2 сая ам.долларын цэцэг импортолж байсан бол 2021 онд 1.6 сая ам.долларын цэцэг авчээ.