Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын Харү башё ирэх ням гаригт буюу гуравдугаар сарын 12-нд эхэлнэ Японы Осака хотод эхлэх гэж байна. Тус башёд манай улсын хоёр бөх мэргэжлийн сүмогийн анхны барилдаанаа хийхээр болжээ.
Тэд бол "Такасаго" дэвжээний бөх, 24 настай Асахакүрюү Р.Жамьянтогтох, "Асахияма" дэвжээний бөх, 19 настай Токинишики Ц.Түшиг нар юм.
Асахакүрюү Р.Жамьянтогтох нь Асасэкирюү Б.Дашнямын шавь, Архангай аймгийн Булган сумын харьяат бөх, Улсын гарьд Д.Рагчаагийн хүү, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтох агсны зээ хүү билээ. Ийнхүү удам залгасан бас нэгэн сүмоч замналаа эхлүүлж байна.
Сэтгэгдэл (5)