Мохамед Салах Ливерпүүлийн Премьер лигийн бүх цаг үеийн мэргэн бууч болж, Манчестер Юнайтедын эсрэг зургаан тоглолт дараалан гоолдсон анхны тоглогч боллоо. Өчигдөр буюу ням гарагт Энфилд цэнгэлдэх хүрээлэнд болсон Премьер лигийн тоглолтод Улаанууд Юнайтедийг 7:0 харьцаатайгаар буулган авсан юм.
Хөлбөмбөгийн хорхойтнуудын хэлцэж буйгаар Манчестер Юнайтед баг Кристиано Роналдуг явуулснаасаа хойш тааруу амжилт үзүүлэх болсон. Түүнчлэн багийн эзэд багаа худалдах наймааны цонхыг нээсэнтэй холбоотой тоглогчдын сэтгэлзүйн тогтворгүй байдал үүссэн зэрэг шалтгаан нь тааруу амжилт үзүүлэхэд нөлөөлж байгаа гэжээ.
Л.Сайнаа