Олон жилийн тууштай хөдөлмөр, үлгэр жишээ байдлаараа олонд танигдсан гүйлтийн тамирчин, 85 настай Ц.Раднаа Австралид болсон олон улсын тэмцээнд түрүүлж, хувийн дээд амжилтаа шинэчилсэн сайхан мэдээ ирлээ. Тэрбээр 400 метрийн зайд дэлхийн аварга болохдоо тогтоож байсан хувийн амжилтаа нэг секунд, 46 долиор ахиулсан аж.
Ц.Раднаа Польшийн Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс 400 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр 60 метрийн саадтай уралдаан болон гурвын харайлтын төрөлд тус тус алтан медаль хүртэж, энэ ДАШТ-ээс 3 алтан медаль зүүсэн юм.
Л.Сайнаа