Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, "Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах" барилдаан өчигдөр /2023.03.05/ "Монгол бөхийн өргөө"-нд боллоо.
Уг барилдаанд Улсын аварга О.Хангай, Улсын арслан Э.Оюунболд нараар ахлуулсан хүчит 256 бөх барилдсанаас Улсын начин Д.Хүдэрбулга түрүүлж, Улсын харцага Ц.Бямба-Оьтгон үзүүр булаав.
Их шөвөгт Улсын залуу аварга О.Хангай, Улсын арслан Э.Оюунболд нар шалгарлаа.
Л.Сайнаа