Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн Спортын төв ордонд хоёр дахь өдрөө болж байна.
Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 93 кг-ын жингийн суултын төрөлд “SBD Strength” клубын тамирчин Э.Адьяатөмөр 282.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов.