Тайланд улсын Бангкок хотод Азийн сургуулиудын усанд сэлэлтийн нээлттэй тэмцээн болж байгаа бөгөөд Монголын бяцхан тамирчид өндөр амжилт үзүүлж байна.
Тэмцээний 16-17 насны 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Т.Мөнх-Ундрага мөнгө, 11 насны 100 метрийн араар болон өврөөр даллах төрөлд Б.Амун хүрэл медаль хүртэв.