Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Геннисийн ном”-д бичигдлээ.
Тэрбээр энэ жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн юм. Ингэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан байдаг. Харин энэ удаа түүний амжилтыг албан ёсоор “Геннис”-т бүртгэж авсан тухай эх сурвалжууд мэдээллээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)