Дорнод аймгийн "Эх орончдын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдаанд Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат "Дорнын хүчит шонхор" ХХК-ны бөх, Аймгийн харцага Э.Мөнхзориг түрүүлж, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Онцгой байдлын албаны бөх, Аймгийн заан Э.Батжаргал үзүүрлэлээ.
Их шөвөгт Дорнод аймгийн Булган сумын харьяат, Аймгийн арслан Г.Шинэзориг, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Аймгийн заан Р.Анхбаатар нар шалгарлаа.
Л.Сайнаа