Монголын жюү жицүгийн тамирчид хоёрдугаар сарын 22-28 өдрүүдэд Тайландын нийслэл Бангкокт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Долоо дахь удаагийн тэмцээнд 94 кг-ын жинд МУБИС, “Jump MGL” клубийн тамирчин Г.Гантулга мөнгө, 45 кг-д “BB Jiujitsu academy”-ын тамирчин Н.Буянжаргал, 77 кг-д “Ralph Grecie Mongolia” клубийн тамирчин Ж.Дагвасүрэн хүрэл медаль тус тус хүртжээ.