Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 9-12-ны хооронд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын зааланд болно.
Тэмцээн эрэгтэй 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг, эмэгтэй 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-д өрсөлдөх юм. Жин тус бүр эхний гурван байр эзэлсэн тамирдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгохоос гадна Засгийн газрын мөнгөн шагналд нэрсийг нь оруулах аж.
Тэмцээний зорилго нь Монгол Улсын төрийн далбааг тив, дэлхийн тавцанд гаргасан алдарт тамирчдынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлэх, залуу тамирчдын залгамж халааг бэлтгэх, туршлага солиулах, ур чадварыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг өрнүүлэхэд оршиж байна.