Дархан-Уул аймгийн Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан болж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат, Дархан ус суваг, Эрч спортын хороо, Дархан хайрхан дэвжээний бөх аймгийн хурц арслан С.Очирбат түрүүлж, Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат, сумын заан С.Доржпалам үзүүрлэлээ.
Их шөвөгт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат улсын начин Ш.Дарханбат, Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат, аймгийн арслан М.Төрбат нар шалгарлаа.
А.Сүх