Тайландын шигшээ багийн холбон тоглогч Фредерик Ли Жонс Лиш Монголын Дээд лигийн "Brothers" багтай гэрээ байгуулжээ. Өдгөө 35 настай, 173 см өндөртэй Лиш Улаанбаатар хотод болсон 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцсон юм.
Тэр сонгон шалгаруулалтын тэмцээний нэгдүгээр шатанд Монголын шигшээ багийн эсрэг 30 оноо, таван самбар, таван дамжуулалт үзүүлсэн.
Монголын үндэсний дээд лигийн Play-Off-ын тоглолтууд энэ сарын 2-ны пүрэв гарагт 16.00 цагаас Ulaanbaatar Amazons-Отгонтэнгэрийн Шилүүснүүд багуудын тоглолтоор эхэлнэ. Харин Brothers баг баасан гарагт эхний тоглолтоо B Garid багийн эсрэг хийнэ.