Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан 2-р шатны F хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотын UG Arena-д болж байна. Нэгдүгээр шатны D хэсгийн хоёрдугаар байраар тус шатанд шалгарсан Монголын шигшээ баг Хонконгийг 76-69 харьцаагаар хожлоо.
Монголын шигшээ багаас Б.Билгүүн 16 оноо, 4 самбараар багаа тэргүүлсэн бол Т.Санчир 13 оноо, 6 самбар, 3 дамжуулалт, О.Энхбаатар 11 оноо, 7 самбар, Э.Дөлгөөн 5 оноо, 10 самбараар багтаа тус хүргэв.
Э.Дөлгөөний 10 удаагийн самбараас бөмбөг авсны 7 нь довтолгооны самбар байсан нь багийг хоёр дахь боломжийн оноог нэмсэн.
Харин Хонконгийн багаас Чой Куон Цай 19, Шиу Ва Леун 17, Ка Хин Марко Леун 14 оноог тус тус авсан.
Монголын шигшээ баг маргааш 19:00 цагаас Сингапурын шигшээ багтай тоглоно.