Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын АНУ дахь анхны тулаанаа Жиованни Гитеррезийн эсрэг Нью Йорк хотын Sony Hall цэнгэлдэхэд өнөөдөр хийлээ.
Э.Цэндбаатар гуравдугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авав. Ингэснээр тэрбээр мэргэжлийн боксод таван удаа тулалдахдаа бүгдэд нь ялсан буюу 5-0 гэсэн амжилттай байна.
Тулааны дараагаар гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Би хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж Америкт ирсэн. Өнөөдрийн тулаан гайхалтай байлаа. Би өдрөөс өдөрт сайжирсаар байх болно. Намайг дэмжиж буй бүх хүний итгэлийг алдалгүйгээр улам илүү гялалзана" гэв.
Сэтгэгдэл (3)