Словени улсын Планка хотод гүйлтийн цанын 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 5-нд болж байна.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор гурван тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн тэшилтийн техникийн 5 км-ын зайд 38 тамирчин уралдахад А.Энхтуул дөрөвдүгээр байр эзэллээ.
Харин эрэгтэйчүүдийн спринт гараанд 40 орны 139 тамирчин уралдахад Б.Ачбадрах 79 дүгээр байрт хурдаллаа.