Сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулсан, Дашчойлон хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өндөрлөв.
Тус барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Жавхлант" дэвжээ, "Хилчин" спорт хорооны бөх Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр найм даван түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх Аймгийн хурц арслан С.Сүхбат үзүүрлэв.
Их шөвөгт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат бөх Аймгийн арслан Ш.Отгонтөгс, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарлаа.
Л.Сайнаа