Саяхан болж өнгөрсөн сонирхогчдын боксын УАШТ олон гал гарсан тулаануудтай өрнөсөн ч жил бүрийн УАШТ-ний ширүүн өрсөлдөгчид болох Б.Чинзориг болон Г.Баярхүү нарын тулаан энэ удаа болоогүй.
Тодруулбал ОУХМ, Монгол Улсын аварга Г.Баярхүү дэлхийн дэвжээнд хүч сорихоор болж, БНСУ-ыг зориод байна. Мэргэжлийн бокст хүч үзвэл илүү тохирсон тоглолттой гэж яригддаг түүнд БНСУ-ын “YMW BUFFALO PROMOTION”-оос урилга өгч, урт хугацааны гэрээ үзэглэжээ.
Өмнө нь манай улсын шилдэг тулаанчид болох Пан азийн аварга ДЛхагва, Чингис мэргэжлийн боксын холбооны тэргүүн Г.Баяртогтох нар тулалдаж тив дэлхийн аварга болж байсан WBA, WBO холбоодын бүсийг авах зорилготойгоор Солонгосын мэргэжлийн боксын холбоонд ийнхүү нэгдлээ.
ОУХМ Г.Баярхүүгийн эхний тулаан энэ сарын 18 /2023.02.18/-нд эхний товлогдсон байна.