ТҮЦ-ээр амь зуугчдын холбооныхон Шинийн 1-нд төв талбайд хийхээр төлөвлөж байсан жагсаал цуглаанаа цуцалсан талаар мэдээллээ.
Мэдээлэлдээ "ТҮЦ-ийн эргэн тойронд заваан байна гэдэг. Үүнд иргэдийн ухамсар, хариуцлага ч хамаатай. Мөн ТҮЦ-ийг цэгцлэх, журамлах асуудлыг хоорондын хэлэлцлийн үр дүнд шат дараатай хийхээр төлөвлөсөн. БГД-ийн засаг дарга захирамжаа яаралтай цуцлахгүй бол олон мянган иргэдийн амьжиргаагаа залгуулах боломжгүй болно. Иймд "Бидэнд баярлах шалтгаан байхгүй" жагсаалыг хийхээр төлөвлөж байсан. Харин тус захирамжыг цуцалсан тул жагсаал хийхээ больсон.
ТҮЦ-ийг гаднын сүлжээ дэлгүүрүүдтэй эндүүрч харьцуулаад байна. Бусад зургаа болон найман нэрийн дэлгүүр 00 цаг хүртэл ажилладаг. Гэтэл гаднын сүлжээ дэлгүүрүүд 24 цагийн турш архи, согтууруулах ундаа зардаг нь шударга бус. Тэрнээс биш ТҮЦ-тэй барьцсан зүйл үгүй.
Монгол хүн эх орныхоо газар нутаг дээр бизнес эрхлэх гэхээр хаан боогдуулж, тусгай зөвшөөрлийг ч авахад хэцүү байдаг. ТҮЦ-ээр амь зуудаг хүмүүс цаашид үндэсний үйлдвэрлэгч болъё гээд төсөл хөтөлбөрүүдэд оролцох гэдэг ч арын хаалгаар танил талдаа олгодог" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)