Турк, Сирийн хил залгаа нутгуудаар 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, ойролцоогоор 42 мянган хүн амь эрсдэж, олон мянган хүн гэмтэж бэртээд байна. Хохирлын үнэлгээ эцэслэн тогтоогдоогүй бөгөөд сэргээн босгох ажилд дэлхийн алдартнууд хандив өргөсөөр буй.
Тэгвэл 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга, Аргентины шигшээ багийн ахлагч Лионел Месси Турк, Сири рүү 3.5 сая еврогийн хандив илгээсэн байна.
Л.Сайнаа