Английн алдарт Манчестер Юнайтед багийн эзэгшигч Глэйзерийн гэр бүлээс багийг нь худалдан авах өөр нэг санал ирснээр Манчестер Юнайтедыг худалдаж авах өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байна.
Тодруулбал, Блүүмберг агентлагийн мэдээлснээр баасан гаригт Манчестер Юнайтедийн төлөө таван тэрбум фунт стерлингийн нээлтийн саналыг Катарын Ерөнхий сайд асан Хамад бин Жассим бин Жабер Аль Танигийн багтсан Катарын хөрөнгө оруулагчдын консорциумаас тавьжээ. Ерөнхий сайд асан Хамад бин Жассим бин Жабер Аль Тани нь 2007-2013 оны хооронд Катарын Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.
Улаан чөтгөрүүдийн төлөөх саналыг эцэслэн боловсруулах ажил дуусах төлөвтэй байна. Британийн тэрбумтан Жим Рэтклифф нэгдүгээр сард тус багийг худалдаж авахаар өрсөлдөж байгаагаа зарласан. Өрсөлдөөн ширүүсэж байгаа энэ үед Саудын Араб, АНУ-ын хөрөнгө оруулагчид ч мөн тендерт нэгдэх төлөвтэй байна гэж Sky мэдээлэв. Баасан гаригийн 22.00 цаг гэхэд худалдаанд хяналт тавьж буй Рэйн группт үр дүнг эцэслэн батална.
Л.Сайнаа