Монголын биатлоны шигшээ багийн зургаан тамирчин Латвийн Мадонад болж буй залуучуудын “IBU Cup” тэмцээнд оролцож байна. Ийн өчигдөр Монголын биатлончид эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдлөө.
Тодруулбал, Эрэгтэйчүүдийн 20 км-ын уралдаанд ОУХМ Э.Энхсайхан 133 тамирчнаас 72, Харин спортын мастер Б.Анхболд 101 дүгээр байрт оржээ. Мөн эмэгтэйчүүдийн 15 км-т ОУХМ М.Должинсүрэн 112 тамирчнаас 55 дугаар байр эзэлсэн бол ОУХМ Э.Энхсайхан, М.Должинсүрэн нар өнөөдөр дан холимог буухиа уралдаанд хурд сорино.