Монголын үндэсний холбооноос зохион байгуулдаг сар шинийн цувралын хоёр дахь барилдаан өнөөдөр аймаг, цэргийн начин цолтнуудын хооронд боллоо. Найм дахь удаагийн барилдаанд 128 бөх уран мэхийг уралдуулан барилдснаас Увс аймгийн Өмнөговь сумын харьяат аймгийн начин Болоогийн Алтангэрэл 7 давж түрүүлж, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат аймгийн начин Дашийн Төрбаяр 6 давж үзүүрлэлээ.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн нэмэх начин Мягмарцэрэнгийн Гантулга, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн начин Мягмардоржийн Баяржавхлан нар шалгарав.