Энэ сард Хорватын нийслэл Загреб хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд аваргалсан, Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Төмөр-Очирын Тулгын сугадаж тонгорох мэхийг Дэлхийн бөхийн холбоо онцолжээ. Т.Тулгын уг мэх олныг гайхшируулаад зогсохгүй, олон ялалтуудыг авчирсан гэж хэлж болно.
Дэлхийн бөхийн холбооноос Т.Тулгыг 65 кг-ын хамгийн том өрсөлдөгчдийн нэг хэмээгээд удахгүй болох ААШТ-д тус жингийн номер нэг бөх өнгөрсөн оны Ази, Дэлхийн аварга Ираны Рахман Амузадын эсрэг хэрхэн барилдах эсэхэд анхаарлаа хандуулж буй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)