Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан өчигдөр боллоо.
Уг барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Н.Жаргалбаяр зургаа даван түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Н.Баярбаатар нар шалгаран үлджээ.
Сэтгэгдэл (1)