Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл буюу тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах “Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шөвгийн найман баг шалгарсан билээ.
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны 11 цагаас Архангай аймгийн баг Баянхонгор аймгийн бөхчүүдийн эсрэг барилдана.
Архангай аймгийн бүрэлдэхүүн
- Улсын гарьд М.Бадарч
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
- Аймгийн арслан С.Сүхбат
- Цэргийн арслан Л.Отгонбаатар
- Аймгийн арслан Э.Мөнхжаргал
Баянхонгор аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын харцага Н.Золбоо
- Улсын начин Д.Цэрэнтогтох
- Улсын начин Э.Батмагнай
- Аймгийн арслан Б.Бат-Орших
- Аймгийн арслан Ч.Алтангэрэл
- Цэргийн арслан Г.Жамбалдорж
Харин 16цагаас Увс аймгийн эсрэг Завхан аймгийн бөхчүүд хүч үзэх юм.
Увс аймгийн багийн бүрэлдэхүүн
- Даян аварга Н.Батсуурь
- Улсын аварга П.Бүрэнтөгс
- Улсын харцага Т.Баасанхүү
- Улсын харцага Ц.Мөнхбаяр
- Улсын начин О.Түмэн
- Аймгийн заан Т.Батсүрэн
Завхан аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын заан М.Лхагвагэрэл
- Улсын харцага Л.Лха-Очир
- Улсын харцага Д.Бат-Эрдэнэ
- Улсын харцага Ш.Пүрэвгарьд
- Улсын начин Б.Чимэдвандан
- Улсын начин Т.Дүгэрдорж
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдсөнөөс найман баг гуравдугаар шатанд оролцож буй. Тус шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм. Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Д.Батчулуун