ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Саамай сумын залуу аварга Соёлтын Төмөрбаатар сар шинийн барилдаанд зодоглохоор Монголд хүрэлцэн иржээ. Түүний бичлэгүүд цахим хуудсанд олноор тавигдаж, Монголын охид, эмэгтэйчүүдийн "краш" гэгдэх болсон билээ.
Соёлтын Төмөрбаатар нь 1996 онд Шилийн гол аймагт төрсөн. Айлын ганц хүү. Соёлтын Төмөрбаатар нь 1996 онд Шилийн гол аймагт төрсөн. Айлын ганц хүү. Түүний багш нь Өвөр Монголын Их аварга Д.Баярбаатар. С.Төмөрбаатар үе үе Монголд ирж, үндэсний бөхийн бэлтгэл хийдэг. 2017, 2018, 2019 онд тэрбээр Монголд ирж, Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж байжээ. Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор тэр одоо Өвөр Монголдоо тогтвор суурьшилтай бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Мөн тэрбээр үхрийн ордонд төрсөн, 2021 онд гэрлэсэн аж.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)