“Пепси Алтан Цом” 21 аймаг 9 дүүргийн аварга шалгаруулах үндэсний бөхийн багийн тэмцээний гуравдугаар шатны хоёрдугаар тойргийн сүүлийн барилдаан Баянхонгор болон Завхан аймгийн бөхчүүдийн дунд болж өндөрлөлөө.
Уг барилдаанд Завхан аймгийн хүчтэнүүд Баянхонгор аймгийн бөхчүүдийг 16-9 харьцаатай буулган авсан ба Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл тав барилдан тав давж бүх бөхчүүдийг тэргүүллээ.
Өмнөх тойрогт Завхан аймгийн баг Архангай аймгийн бөхчүүдэд ялагдаад байсан бол Баянхонгор аймгийн бөхчүүд Төв аймгийн багийг ялсан билээ.
Завхан аймгаас улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын хаарцага Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Т.Дүгэрдорж нарын бөхчүүд, Баянхонгор аймгаас улсын харцага Н.Золбоо, улсын өсөх идэр улам нэмэх начин Б.Эрдэнэхүү, улсын начин Д.Цэрэнтогтох, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Б.Бат-Орших, аймгийн арслан Ч.Алтангэрэл нарын бөхчүүд тус тус барилдсан.
А.Сүх
Сэтгэгдэл (2)