Баянхонгор аймаг гэрлэх ёслолын ордонтой болжээ. Орон нутгийн төсвийн 1.9 тэрбумын төсвийн санхүүжилттэй баригдсан хуримын ордонд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд улсын комисс ажиллажээ.
Нийт 1400 мкв талбайтай хоёр давхар, шилэн фасад бүхий тус ордон нь гурван том танхим, зоогийн газар, оффисын долоон өрөөний шийдэлтэйгээр "Рок пэйнт групп" ХХК барьж гүйцэтгэсэн байна.
Гэрлэх ёслолын ордон нь өнгөрсөн сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)