Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл буюу тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах “Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шөвгийн найман баг шалгарсан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-нд Завхан аймгийн баг Баянхонгор аймгийн бөхчүүдийн эсрэг барилдана.
Завхан аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын заан М.Лхагвагэрэл
- Улсын харцага Л.Лха-Очир
- Улсын харцага Д.Бат-Эрдэнэ
- Улсын харцага Ш.Пүрэвгарьд
- Улсын начин Б.Чимэдвандан
- Улсын начин Т.Дүгэрдорж
Баянхонгор аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын харцага Н.Золбоо
- Улсын начин Д.Цэрэнтогтох
- Улсын начин Э.Батмагнай
- Аймгийн арслан Б.Бат-Орших
- Аймгийн арслан Ч.Алтангэрэл
- Цэргийн арслан Г.Жамбалдорж
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдсөнөөс найман баг гуравдугаар шатанд оролцож буй. Тус шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм. Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.