“Пепси Алтан Цом” үндэсний бөхийн 21 аймаг 9 дүүргийн аварга шалгаруулах багийн тэмцээний гуравдугаар шатанд шалгарсан шилдэг найман багийн хоёрдугаар тойргийн ээлжит барилдаан Архангай аймаг болон Баян-Өлгий аймгийн хүчтэнүүдийн дунд болж өндөрлөлөө.
Уг барилдаанд Архангай аймгийн бөхчүүд 19-6 харьцаатай ялалт байгуулж Булган аймгийн бөхчүүдийн адил хоёр хожилтой тэмцээнийг тэргүүлж эхэлсэн ба Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатар тав барилдан тав давж бүх бөхчүүдийг тэргүүлэв.
Барилдаанд Архангай аймгаас улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын арслан О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан С.Сүхбат, аймгийн арслан Э.Мөнхжаргал нарын бөхчүүд, Баян-Өлгий аймгийн багаас улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Баатарцол, аймгийн хурц арслан М.Еркебулан, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан Э.Тамираа, аймгийн заан Е.Көптилек нарын хүчтэнүүд зодоглосон.
А.Сүх
Сэтгэгдэл (1)