Туркийн хаалгач Ахмет Эйюп Туркаслан Даваа гарагт эх орондоо болсон газар хөдлөлтийн улмаас нас барсныг түүний харьяалагддаг Йени Малатьяспор клубээс мэдэгдлээ.
"Манай хаалгач Ахмет Эйуп Туркаслан газар хөдлөлтөд өртөж амь насаа алдсан. Амар амгалан байгаарай. Бид чамайг үүрд дурсах болно. Хамгийн сайхан хүн минь" гэж Йени Малатьяспор клубийн твиттер хуудсанд бичжээ.
Өдгөө 28 настай Туркаслан 2021 оноос эхлэн Туркийн хоёрдугаар дивизионы Йени Малатяспор клубт тоглож байв. Тэрбээр нурангид дарагдаж амь эрсэдсэн олон мянган хүний нэг юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)