Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл буюу тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах “Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шөвгийн найман баг шалгарч, энэ сарын сарын 01-нд гуравдугаар шатны тойргийн барилдааны нээлт болсон. Улмаар хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 06-нд эхэлсэн юм.
Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 08-нд Баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн баг Архангай аймгийн бөхчүүдийн эсрэг барилдах гэж байна.
Архангай аймгийн бүрэлдэхүүн
- Улсын гарьд М.Бадарч
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
- Аймгийн арслан С.Сүхбат
- Цэргийн арслан Л.Отгонбаатар
- Аймгийн арслан Э.Мөнхжаргал
Баян-Өлгий аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын заан Б.Серик
- Улсын начин Н.Мустафа
- Аймгийн арслан У.Береке
- Аймгийн арслан М.Еркебулан
- Аймгийн заан Е.Көптилек
- Аймгийн арслан Э.Тамираа
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно.
Л.Сайнаа