Тарвагатай нурууны БЦГ -ын Улаанхаалга хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж ажиллалаа.
Отгонтэнгэрийн УТХГ-т одоогийн байдлаар цасны зузаан тал газартаа 30 см, ойн модонд 50 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Ойн туруутан амьтaдад зориулж билтехникийн арга хэмжээ тогтмол хэрэгжүүлдэг цэг болох Цагаан нүүрийн ам, Бургастын таван зураа зэрэг газруудын 500 кг хужир, 25 боодол толгойтой солоом тавилаа. Тус цэгүүдэд хэрэгжүүлсэн биотехникийн арга хэмжээний үр дүн болон ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршууллаа.
Уг 2 цэгт биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх хугацаанд 26 согоо, 3 буга бүртгэгдлээ. Энэ хугацаанд Улаанхаалга хэсгийн Баян хайрхан, Урт нүүр, Түлээ дардаг, Хар цохиот, Буурал, Салхит, Шаварт, Нуурмаг, Цагаан нүүр, Хавчиг даваа, Бургаст, Рашаан энгэр, Агуут зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж 4 өрхийн 11 иргэд ТХГН-ын талаар болон ойн амьтдыг бэлчээр нутгаар шахахгүй, амьтдын амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөгөө өглөө.