"Алтан цомын төлөөх" үндэсний бөхийн барилдааны гуравдугаар шатны шатанд шалгарсан шилдэг найман багийн эхний тойргийн барилдаанууд өндөрлөсөн. Шигшээ найман баг тойргоор барилдаж, ялагчаа тодруулах тус барилдааны гуравдугаар шатны хоёрдугаар тойргийн барилдаан өчигдөр Булган, Өвөрхангай аймгийн бөхчүүдийн хооронд явагдаж Булган аймгийн ялалтаар өндөрлөлөө.
Өнөөдөр Увс аймаг болон Төв аймгийн бөхийн барилдаанаар тус барилдааны гуравдугаар шатны хоёрдугаар тойргийн барилдаан үргэлжилнэ.
Хоёр аймгийн хувьд эхний тойргийн барилдаанд тус бүр ялагдал хүлээсэн. Энэ тойргийн хувьд Увс аймгийн бүрэлдэхүүнд улсын аварга П.Бүрэнтөгс, Төв аймагт улсын харцага Ө.Даваабаатар нар барилдах уу? гэдэг нь хөгжөөн дэмжигчдийн хувьд гол асуулт болоод байна. Өмнөх тойргийн барилдаанд эрүүл мэндийн шалтгаанаар П.Бүрэнтөгс аварга барилдаагүй юм.
Харин харцага Ө.Даваабаатарын хувьд "Харцага цолны хүндэтгэлийн барилдаан"-д тун сайн барилдаж их шөвөгт шалгарсан билээ.
Гуравдугаар шатны эхний тойрогт барилдсан хоёр аймгийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Увс аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын даян аварга Н.Батсуурь
- Улсын гарьд Ө.Бат-Орших
- Улсын харцага Т.Баасанхүү
- Улсын харцага Ц.Мөнхбаяр
- Аймгийн арслан Б.Баянмөнх
Төв аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын заан Б.Батмөнх
- Улсын начин Г.Ганжад
- Улсын начин Д.Хүдэрбулга
- Аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр
- Аймгийн арслан П.Эрхэмжаргал
- Аймгийн арслан Н.Дашдаваа
Л.Сайнаа