“Пепси Алтан Цом” үндэсний бөхийн 21 аймаг 9 дүүргийн бөхчүүдийн аварга шалгаруулах багийн тэмцээний шилдэг найман багийн хоёрдугаар тойргийн барилдаан өнөөдөр Булган аймаг болон Өвөрхангай аймгийн бөхчүүдийн дунд эхэллээ.
Уг барилдаанд Булган аймгийн начингууд Өвөрхангай аймгийн бөхчүүдийн эсрэг 13-12 харьцаагаар ялалт байгуулснаар тэмцээнийг хоёр ялалттай тэргүүлж эхэллээ.
Булган аймгийг төлөөлөн улсын начин Д.Амарсайхан, улсын начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Э.Сумъяабат, улсын начин Б.Түвшинтөгс нарын таван начин зодоглосон бол Өвөрхангай аймгийн багаас улсын харцага Х.Гантулга, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын харцага Ц.Бямба-Отгон, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн хурц арслан О.Наранбаатар, аймгийн арслан Т.Довчинсэмбээ гэх бөхчүүд барилдсан.
А.Сүх