Олимпын наадмын гурав, дэлхийн 10 удаагийн аварга, домогт Тедди Ринье 10 жилийн дараа Парисын "Их Дуулга" тэмцээнд аваргаллаа. Тэрбээр төрөлх Францдаа 2009-2013 онуудад таван жил дараалан түрүүлж байсан бөгөөд ийнхүү 10 жилийн дараа 6 дахь алтан медалиа хүртэж, түүх бүтээлээ.
Парисын "Их Дуулга" тэмцээн энэ сарын 04-05-ны өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж, 82 орны 520 жүдоч хурд, хүчийг сорив.
Л.Сайнаа