"Алтан цомын төлөөх" үндэсний бөхийн барилдааны гуравдугаар шатны шатанд шалгарсан шилдэг найман багийн эхний тойргийн барилдаанууд өндөрлөв. Шигшээ найман баг тойргоор барилдаж, ялагчаа тодруулах тус барилдааны гуравдугаар шатны хоёрдугаар тойргийн барилдаан өнөөдөр /2023.02.06/ Булган, Өвөрхангай аймгийн бөхчүүдийн хооронд болох гэж байна.
Булган аймгийн баг эхний тойргийн барилдаанд чангахан учраа, Увс аймгийн бөхчүүдтэй хүч үзсэн бөгөөд 14:11 харьцаатай ялалт байгуулж, эхний хожлоо авсан. Харин Өвөрхангай аймгийн бөхчүүд эхний тойрогт Баян-Өлгий аймгийн эсрэг хүндхэн барилдааныг хийж, мөн л 14:11 харьцаагаар ялалт байгуулсан. Тус хоёр багийн аль хожсон нь гуравдугаар шатны хоёр дахь хожлоо авах юм.
Өвөрхангай аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын харцага Х.Гантулга
- Улсын харцага Б.Цэдэнсодном
- Улсын харцага Ц.Бямба-Отгон
- Улсын начин Б.Лхагвадорж
- Аймгийн арслан О.Наранбаатар
- Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
Булган аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын начин Д.Амарсайхан
- Улсын начин Д.Амаржаргал
- Улсын начин Х.Цогтгэрэл
- Улсын начин Б.Түмэндэмбэрэл
- Улсын начин Э.Сумъяабат
- Улсын начин Б.Түвшинтөгс
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)