Балба улсад талбайн теннисний 18 хүртэлх насныхны олон улсын тэмцээн болж, манай улсын хоёр тамирчин амжилттай оролцлоо.
Тэмцээний хосын төрөлд Ч.Маралгоо, Ч.Марта нар алтан медаль хүртсэн бөгөөд тэд эгч дүүс теннисчид юм. Харин ганцаарчилсан төрөлд Ч.Марта түрүүлж, Ч.Маралгоо мөнгөн медаль хүртэв.
Ч.Маралгоо 83, Ч.Марта 105 оноо авсан нь дэлхийн чансааны эрэмбэд Монголын өсвөрийн теннисчид анх удаа бичигдсэн үйл явдал болж байна.
А.Сүх