Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь тэмцээн Парисын “Их Дуулга” хоёрдугаар сарын 3-5-ны өдрүүдэд үргэлжилж буй.
"Бага дэлхийн аварга" гэгддэг Парисын татамид таван тивийн 85 улсын 527 тамирчин өрсөлдөнө. Харин манай улсаас 13 тамиричн оролцож байгаа юм.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-ны өдрийнн барилдаанд 66 кг жинд Б.Эрхэмбаяр мөнгөн медаль, 73 кг жинд О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ.
Монголын эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч барилдах юм. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас Ё.Басхүү 66 кг-д, О.Цэцэнцэнгэл +100 кг-д алт, Б.Баасанхүү 48 кг-д мөнгө, Ц.Цогтбаатар 73 кг-д, Л.Энхрийлэн 57 кг-д хүрэл медаль хүртэж байв.