Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл буюу тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах “Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шөвгийн найман баг шалгарсан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 04-нд Завхан аймгийн баг Архангай аймгийн бөхчүүдийн эсрэг барилдана.
Завхан аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын заан М.Лхагвагэрэл
- Улсын харцага Л.Лха-Очир
- Улсын харцага Д.Бат-Эрдэнэ
- Улсын харцага Ш.Пүрэвгарьд
- Улсын начин Б.Чимэдвандан
- Улсын начин Т.Дүгэрдорж
Архангай аймгийн бүрэлдэхүүн
- Улсын гарьд М.Бадарч
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
- Аймгийн арслан С.Сүхбат
- Цэргийн арслан Л.Отгонбаатар
- Аймгийн арслан Э.Мөнхжаргал
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдсөнөөс найман баг гуравдугаар шатанд оролцож буй. Тус шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Гуравдугаар тойргийн барилдаан энэ сарын 01-нд эхэлсэн бөгөөд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн багууд эхний ялалтаа аваад байна.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Л.Сайнаа