АНУ-ын Үндэсний сагсанбөмбөгийн лигийн Лос Анжелес Лейкерс багийн тоглогч, дэлхийн шилдэг сагсанбөмбөгчдийн нэг Леброн Жеймс NBА-ийн бүх цаг үеийн онооны хүснэгтийг тэргүүлэхэд ердөө 88 оноо цуглуулах шаардлагатай.
Тодруулбал, тэрбээр одоогийн байдлаар нийт 38299 оноог цуглуулсан нь Лос Анжелес Лейкэрс багийн тоглогч асан, алдарт Карым Абдул Жабарын 38387 онооны ард жагсаж буй амжилт билээ.
Бүх цагийн үеийн оноо цуглуулагчдын эхний таван байр
- MIL, LAL - Карым Абдул Жабар - 38387 оноо
- CAV, LAL - Леброн Жеймс - 38299 оноо
- UTA, LAL - Карл Малони - 36928 оноо
- LAL - Кобе Брайнт - 33643 оноо
- CHI - Майкл Жордан - 32292 оноо
Л.Сайнаа