Энэ улиралд "Монгол бөх"-ийн өргөөнд аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан хоёр удаа зохион байгуулагджээ. Тэдгээрийн эхнийх буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 20-нд болсон Улсын харцага Жамцын Борын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангай хөгжлийн төлөө сан”, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Баттогтохын Очирхүү түрүүлсэн юм.
Түүний дараагаар өнгөрөгч нэгдүгээр сарын 22-нд болсон "Талх Чихэр" ХК-ийн "Хэвийн боовны баяр" уламжлалт 17 дахь удаагийн барилдаанд Сэлэнгэ Аймгийн Хүдэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Баатар дулаан хан" ХХК, "Таван хан" дэмжээний бөх, Аймгийн хурц арслан Даваадоржийн Төрболд түрүүлсэн билээ.
Тэгвэл та бүхэн энэ улиралд уран хурц барилдаанаараа үзэгч түмнийг гайхуулан, түрүүлж, үзүүрлэн их шөвөгт шалгарсан шилдэг бөхчүүдтэй танилц.
1. Сэлэнгэ Аймгийн Хүдэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Баатар дулаан хан" ХХК% "Таван хан" дэмжээний бөх, Аймгийн хурц арслан Даваадоржийн Төрболд - 1 түрүүлсэн
1. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангай хөгжлийн төлөө сан”, “Булганхан” дэвжээний бөх, Аймгийн арслан Баттогтохын Очирхүү - 1 түрүүлсэн
3. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, Хемон констракшн, Их монголын хүчтэн дэвжээний бөх, Аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар - 1 үзүүрлэсэн
3.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, Аймгийн арслан Энхтөрийн Баасанжав - 1 үзүүрлэсэн
5. Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, Аймгийн хурц арслан Сүрэнжавын Очирбат - 1 их шөвөгт шалгарсан
5. Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, Аймгийн арслан Т.Дүүрэнсаран - 1 их шөвөгт шалгарсан
5. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, "Хилчин" спортын хороо, "Хантайшир" дэвжээний бөх, Аймгийн харцага Я.Бумбаяр - 1 их шөвөгт шалгарсан
5. Архангай аймгийн Тариат сумын харьяат бөх, Цэргийн заан Ө.Батсуурь - 1 их шөвөгт шалгарсан
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)